Балтсүхийн Эрхэмбаяр

Худалдаа хөгжлийн банкны гадаад бизнес харилцааг хариуцсан захирлаар ажилладаг.


НИЙТЛЭЛҮҮД

Хувь хүний хувьд би насны зөрүүтэй хайр дээр эсрэг байр суурьтай байдаг. Үе мултарсан эгч хүн дөнгөж амьдрал эхлүүлж буй залуутай хайр дурлал болж явахыг хараад таашаадаггүй.

Аз жаргалтай өөртөө сэтгэл хангалуун байхын нэг нууц бол өөгүй хөөрхөн царай, биенд биш бүсгүй таны дотоод сэтгэлд оршиж байдаг. Гадаад гоо үзэмж бол яахав дээ нэг талаар “шавхагддаг баялаг” юм шүү дээ.

Бүсгүйчүүдийн нөхөрлөл

Бүсгүйчүүд бид нөхөрлөлийг яг юу гэж ойлгодог вэ. Зарим нэг маань үүнийг хэдэн найзтайгаа ор хөнжлийнхөө явдлаас эхлээд гэр бүлийнхээ нарийн нандин нууц бүхнийг дэлгэн ярихыг ойлгодог. Зарим нэг маань өөрт тохиолдсон таагүй болгоноо нөгөө л хэдэн найзууддаа тэдний зовлон юм шиг хөмсөг атируулж санааширч ирээд л ярьж гардаг. Үнэндээ чи өөрөө тэр бүхнийг бусадтай хуваалцахад чиний дотор түр зуур онгойж чи тайвшрах магадлалтай ч чи ингэснээрээ хэд хэдэн алдааг хийж байгаагаа ойлгодоггүй.

Би амьдралыг бүхэлдээ аялал гэж боддог. Тэгээд ч би өөрийнхөө амьдралыг аялалгүйгээр төсөөлдөггүй. Бизнесийн аялалд олон удаа явсан ч энэ удаа хувийн үүргэвчтэй аялалынхаа талаар бичмээр санагдлаа.

Шведэд амьдардаг монгол охин Б.Янжаа хэдхэн хоногийн өмнө “Авьяаслаг Шведчүүд” нэвтрүүлэгт оролцож, “Алтан баззер”-ын эзэн болсон билээ. Өдгөө 22 настай гоц ухаантан энэ охин 2015 онд Хятадад зохиогдсон Ой тогтоолтын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж байсан билээ. Түүний 2015 онд өгсөн ярилцлагыг дахин нийтэлж байна.

БҮСГҮЙ МИНЬ ТА ӨӨРТӨӨ ДУРЛАГЧИЙН ЭСВЭЛ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮРХЭЭР ХООЛЛОГЧИЙН ЗОЛИОС БОЛООД БАЙГАА ЮМ БИШ БИЗ

Монгол орны маань алс баруун хязгаарт Говь-Алтай аймгийн Тонхил суманд Сутай хайрхан уул оршдог.

Монгол Улс яавал хөгжих вэ? Хөгжингүй гэж хэлдэг тэр нийгмийн ядаж босгонд нь хэзээ тулж очих вэ? Уул уурхайн төслүүд амжилттай хэрэгжихээр үү? Гадагшаа экспортонд гаргаж зардаг зэс, нүүрс эрдэс баялагийн үнэ өсөхөөр үү? Эсвэл барилга, зам гүүр их тавигдахаар уу?

Өмнөх Пакистан улс, Каракорумын нуруу, К2 уул руу хийсэн аялал маань эзгүй зэрлэг онгон байгальтай нүүр тулсан, энэ биеийнхээ тэсвэр хатуужлыг шалгасан үнэхээр экстрим аялал байлаа.

Каракорум Хималайн уулсаар зорчсон тэмдэглэл: “Бурхан таалахгүй” буюу лалын шашинтай улсад эмэгтэй хүн болж төрсний хэрэггүй

Каракорумын нурууны ноён оргил догшин сүрлэг K2 уул нь далайн төвшнөөс дээш 8611 метр өндөр. Алуурчин уул хэмээн нэрлэгдсэн энэ уулыг яагаад хүмүүс ядаж барааг нь харах гэж зорьдог вэ.

Би аялах дуртай. Олон ч аялал хийсэн. Гэхдээ ихэнх нь бизнес аялал буюу ажил хэргийн шугамаар аялжээ. Таван одтой буудал, тав тух, тансаг байдал гэж ярилтгүй. Харин энэ удаагийнх тэдгээрээс тэс өөр.

Ямар нэгэн хоббигүй бүсгүй хүн бол амьдралаас мэдрэх сайн сайхан зүйлийнхээ нэгийг дутуу хүртэж байгаа л гэсэн үг юм. Хүн чөлөөт цагаа сайхан өнгөрүүлж чадаж байж амьдралд зөв тэнцвэрээ олдог биз.

Хүмүүн заяанд төрнө гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтохын адил ховор нандин завшаан гэдэг.

Ачаалж байна ...